Б. Аззаяа: Би Базраагынхаа 5 дахь эхнэр нь буюу сүүлийнх нь байх болно.Нөхөр маань надад амласан.

Хөгшин гүү жороо сурна гэгчээр охид бүсгүйчүүдийг оймс шигээ сольдог эрээр Алтайн хүдэрийн эзэн Баян Базараа тодроод буй.

Өдгөө 50 гаран насны босгыг алхсан тэрээр хэдхэн сарын өмнө ард түмний мисс Д.Ариунцэцэгийг дөрвөн хүүхэдтэй төрхөмд нь буцааж залуу дуучин Б.Аззаяатай дотносоод амжсаан.

Тэр байтугай тэд үрийн зулай үнэрлэсэн билээ. Тэгвэл Базар ахиад л уйдсан бололтой.Залуу амраг дуучин Б.Аззаяагаа орхиж оронд нь нарийн бичиг хүүхнээ дагуулан гүйх болжээ.Тэрбүү хэл бие хаа царай зүс тэгш нарийн бичиг бүсгүй дээ цагаан өнгийн Range Rover бэлэглэсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр Базараа Сингапурын Чанги онгоцны буудал дээр нарийн бичиг бүсгүйтэйгээ халуухан алхаж яваад олны нүдэнд өртсөн байна. Харин Б. Аззаяа хэлэхдээ: Би Базраагынхаа 5 дахь эхнэр нь буюу сүүлийнх нь байх болно. Нөхөр маань надад амласан.”Сүүн далай ээж” хэмээх дууг шинэчлэн дуулж энэхүү дууг дахин олны сонорт хүргэсэн дуучин Б.Аззаяа саяхан амаржжээ. Балчир байхаасаа урлагт хөл тавьж сонсогчидтойгоо цуг өссөн гэж хэлж болохоор тэрбээр өөрөөсөө ахимаг насны эртэй дэр нэгтгэж, ийнхүү анхныхаа хүүхдийг өлгийдөн аваад байна.
4 настайгаасаа эхлэн дуулж эхэлсэн тэрбээр “Тавтай нойрсоорой” хэмээх дууг тун ч эвлэгхэн дуулсан нь өнөөг хүртэл хүүхэд багачуудын дунд хит хэвээр байсаар буй. Харин түүнийг хүмүүс жаахнаар нь сэтгэн, насанд хүрээгүй хэмээн эндүүрэх нь бий. Энэ нь түүнд багагүй төвөг уддаг тухай дурдаж байсан бяцхан охин энэ жил 21 нас хүрч байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *