Т.Бархүү И.Одончимэг хоёр нижгэр хурим хийхээр болсон уу.

“ХТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа. Тэрбээр кино театруудаар нээлтээ хийгээд удаагүй байгаа “Хөөрхөн ээжтэй охин” инээдмийн уран сайхны кинонд охинтойгоо хамт тоглосон билээ.Тэрбээр “Охин маань зураг авалтын үеэр  жүжиглэлтээрээ байнга гайхашруулж байсан. Одоо дөнгөж долоохон настай байж сүрхий жүжиглээд байхаар хүмүүс “Хэдэн жил охиныгоо бэлтгэсэн бэ” гэж хүртэл асуусан” хэмээн ярьсан юм. Ингээд түүнийг тун завгүй явахад нь цаг товлон уулзаж, ярилцсанаа хүргэе.

Энэ өдрийн мэнд хүргэе. Утсаар холбогдоход тун завгүй байна гэж байсан. Уран бүтээлийн ажлаар гадуур ажил амжуулж явна уу?Хөөрхөн ээжтэй охин” уран сайхны киногоо хийгээд дууссан. Одоо орон нутгийн үзэгчдэдээ зориулан кино театруудаар цацах гэж байна. Тиймээс киноны маань реклам сурталчилгаа, хэвлэлийн дизайн, телевизийн  ярилцлага гээд завгүй  ажилтай явна. Мөн Дархан, Эрдэнэт хот руу киноны ажлаар явах учраас машиндаа үйлчилгээ хийлгэж, аюулгүй байдлаа хангахгүй бол болохгүй. Ихэнх нутгаар цас орж, хүйтэрч байна шүү дээ.

Хөөрхөн ээжтэй охин” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн. Энэ кинонд бяцхан охин Сундаритайгаа  хамт тоглосон. Эхнэртэйгээ хамт уран бүтээл туурвидаг байсан. Одоо охинтойгоо хамт тоглохоор ямархуу санагдав?Аавын хувьд жаахан айж, эмээж байсан. Миний охин киноны зураг авалтын эхний өдрөөс  итгэл эвдэлгүй. Хүмүүс “Охинд чинь аав, ээжийн авьяас байна” гээд яриад байдаг байсан юм.  Оргүй биш ортой юм байна гэдгийг нь харсан. Үнэхээр авьяас заяадаг бол заяадаг л юм байна. Энгийн хүүхдээс шал өөр байсан. Уг киноны зураг авалт сар гаруй хугацаанд үргэлжилсэн.Охин маань зураг авалтын үеэр  жүжиглэлтээрээ байнга гайхашруулж байсан. Одоо дөнгөж долоохон настай байж тийм айхтар жүжиглээд байхаар хүмүүс “Хэдэн жил охиныгоо бэлтгэсэн бэ” гэж хүртэл асуусан.

Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг эгч та хоёр маань үлгэр дууриалал болсон сайхайн хос. Одоогоос хоёр жилийн өмнө И.Одончимэгт гэрлэх санал тавьж байсан нь олны сэтгэлийг хөдөлгөсөн. Хайрт ханьдаа барьсан гэнэтийн бэлгийнхээ талаар яриач?Би одоогоос хоёр жилийн өмнө хайрт хань Одноодоо гэрлэх санал тавьж байсан. Нэг өдөр найзуудаараа ярьж сууж байгаад л сэтгэл хөдлөөд гэрлэх санал тавихаар болсон.Гэрлэх санал тавьснаас хойш жилийн дотор хуримаа хийх ёстой байдаг. Харамсалтай нь, бид хоёр үнэхээр амжихгүй яваад байна. Сайхан хуримаа хийгээд хамтдаа тэмдэглэмээр л байна. Магадгүй ирэх жилээс хуримаа хийх байх.Гэр бүл тогтвортой байхад бие биедээ итгэх итгэл их чухал. Тийм учраас хос залуус бие биедээ итгэж, хуурахгүй байх ёстой. Хамгийн гол нь хосын итгэлцэл. Би ч гэсэн энэ хүн намайг хэзээ ч орхихгүй, хуурахгүй гэдэгт итгэлтэй явдаг учраас хамтдаа олон жил амьдарч байна.Бархүүгийн гэр бүл шинэ хүнтэй болох уу. Урлагийнхандаа “Алаг нүдэн Одноо” гэж цоллуулдаг МУГЖ И.Одончимэгийг өөрийн цахим хуудсандаа байршуулсан зурагнаас нь хойш жирэмсэн болсон гэх цуу яваад байсан ч жүжигчин бүсгүй маань үүнийг үгүй хэмээн эрc няцaасан юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *