Б.Баттөр Халиуны нөхөрт хэдэн үг дайлаа.

Ододтой бүжиглэе шоуны чимэг болсон авьяасын ундарга болсон А нгууч нэрээрээ сошиалд танигдсан түүнийг Батбаатарын Баттөр гэдэг бөгөөд санхүүч мэргэжилтэй.

Яагаад А нгууч гэж нэрлэдэг вэ талаар тэрээр намайг бага байхад зааж зөвлөх хэн нэгэн, эсвэл ах ч юм уу хэрэгтэй байсан. Яг над шиг ийм зүйл хүсч байгаа залуус олон байдаг. Тийм болохоор би одоогийн залууст хэрэгтэй зүйлийг нь хэлж өгөх юм сан гэж хүсдэг. Тэр хүмүүс 24 цаг инстаграмын Лайв-аар, сторигоор надтай хамт байна. Энэ юу хийж байна, юу үзэж байна гэхчлэн сонирхож, мэдээлэл авч байдаг. Тийм болохоор сошиалд хуваалцаж байгаа мэдээллээрээ хүмүүст урам зориг өгч, с эдэл т өрүүлэхийг х үсдэг гэж байжээ.

Тэрээр зан х арактертай сайн тохирдог учраас авхаалж самбаа зориг шаардсан хурдтай тэсрэлттэй спортод дуртай.Тамирчингаас гадна загвар өмсөгч гэдгийг хүмүүс сайн мэднэ.Энэ удаад Ододтой бүжиглэе шоунд орж сошиал хандалтаараа олныг гайхшруулж байгаа.

Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын Олон Улсын Хэмжээний Мастер Б.Халиун нь СУИС-ийг багш дасгалжуулагч, бүжигчнээр төгссөн. Хамтлаг төрлөөр Монгол улсын 6 удаагийн аварга, ДАШТ-ы 5-р байрын шагналт, бүжгийн спортоор 9 жил хичээллэсэн, Dance Chance санаачлагч залуухан эрч хүчтэй бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч юм.

Ододтой бүжиглэе шоуны үзэгчдчийн хамгийн үзэх дуртай халуухан хосууд Баттөр Халиун нар юм.Шоуны эхэнд үзэгчдийн зүгээс тэднийг холбож ярих хүмүүс ч байсан.Тэр үед Б.Халиун нөхрөө ил гаргаж ирснээр уг яриа нам жим болсон.Тэгвэл эхнэрийг нь зээлж бүжиглэж буй Баттөр өөрийн цахим хуудаснаа Халиуны үг нөхөрт хандаж үг дайжээ. Тэрээр Халиуны нөхөр Эрдэнэ өөрөө олон улсын хэмжээний мастер бид хоёрыг хамгийн их дэмждэг хэмээн бичжээ.Үзэгч фэнүүдээ гайхшруулсан бүжгийн хосууддаа амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *