Х.Мөнгөнцэцэгийн том хүүхэд нь Б.Болдын хүүхэд биш.Харин аав нь хэн бэ гэдгийг хэллээ.

People сэтгүүлийн дугаарт Э.Чулуунчимэг ярилцлага өгч байжээ.Түүний х атуухан хэлсэн үнэн үгс сошиалаар тарж эхэллээ.

Сошиалд тараад буй өгсөн ярилцлагад Э.Чулуунчимэг ,Х.Мөнгөнцэцэгийн талаар Нэг хэсэг би тэрэнтэй бүр харьцахаа байгаад, сүүлдээ нэг тогоонд үргэлж тааралддаг болохоор уучлаад, надаас бүр уйлаад уучлалт гуйж байсан. Хандаа бид гурав хамтарч уран бүтээл хийгээд, харьцаа дууссан гэж бодож байлаа. Дуусаагүй л байсан юм билээ. Эцэстээ харж тэсэхээ байгаад шийдээд явсан. Би яаж ч амьдраад явсан юм.

Одоо бол би Болдоог өмгөөлдөг. Яагаад гэвэл тэр хүн намайг явчихна гэж бодоогүй. Би үргэлж хажууд нь байгаад л байх юм шиг, тэр хүн хааяа нэг уулзчихаад ч байх юм шиг, тэгээд л хоёулаа сайхан дуугаа дуулаад, охиноо өнчрүүлэхгүй байх юм шиг л бодож явсан байх. Сүүлд ч гэсэн тэрэнтэй бараг сууна гэж бодоогүй байх. Хамт хэдэн жил амьдарсных би тэр хүнийг мэднэ дээ. Нэг л өдөр хүүхэд нь төрчихсөн, яаж ч чадаагүй. Төрөн төртөл нь “Миний хүүхэд биш” гээд л явж байсан хүн шүү дээ. Аргагүйн эрхэнд үмхэнд нь уначихлаа л гэж би бодсон.

Би өөрт нь ч гэсэн “Чи үмхэнд нь уначихаа биз дээ” гэж хэлж байсан. Эрэгтэй хүмүүс ийм л хүүхэд шиг өрөвдмөөр шүү дээ. Эмэгтэй хүмүүс л ухаантай байх хэрэгтэй. Ганц бие эмэгтэйчүүд маань аль болох айлын амьдралд х ошуу дүрэхгүй байгаасай гэж боддог доо.

Одоо болтол тэр эмэгтэй миний охиныг яаж б этгэрч ст рессддэгийг, ямар зураг зурдагийг мэдэхгүй л яваа. Хүн хэзээ, яаж ч амьдраа билээ. Тэр эмэгтэй ч гэсэн нэг өдөр өрх т олгойлсон ээж болчихоод явж байх ч юм бил үү, амьдрал таашгүй шүү дээ. Бид бол яах вэ, мартчихна. Хүүхэд л өрөвдмөөр. Тэр хүүхэд хэзээ ч аавдаа буруу өгдөггүй л байхгүй юу. Миний аавыг аваад явчихсан л гэдэг” хэмээжээ.Мөн Нэвтрүүлгээр Мөнгөнцэцэг бид хоёрыг танилцуулж байсан гэж ярьж байсан. Танилцуулж байгаагүй шүү дээ, худлаа ярьсан. Болдоо бид хоёр СУИС-ийн коридорт шатан дээр анх танилцаж байсан. Дараа нь миний анхны дууг зохиосон хөгжмийн зохиолч ахын тоглолт болж би менежрээр нь ажилласан юм. Болдоо тухайн үед хөгжим түрээслэдэг байж таараад тэр тоглолтын ажлаар бас таарсан байдаг. Удалгүй хөгжмийн зохиолч Байдраг ахын студи дээр би “Чамдаа заавал очно”, Болдоо “Ухаан цэцэг хоёр” дуугаа бичүүлээд дахин танилцаж найзууд болсон. Ингэж л эхэлсэн.Би СУИС, ХААИС гээд хоёр сургуульд явдаг болохоор доод курсийнхнээ танидаггүй байлаа. Тэгтэл Болдоо манай доод курст байсан юм билээ. Мөнгөнцэцэг бид хоёрын хувьд СУИС-д нэг ангид сурч байгаад би ХААИС руу өдрийн ангид шилжиж, СУИС-ийн оройн ангид орсон. Харин Мөнгөнцэцэг доод курст, Болдоогийн ангид орсон. Тийм л түүхтэй. Нэгэнтээ л тэр хоёр үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байж худлаа ярих ямар хэрэг байна. Намайг ярихгүй, урдах амьдралаа хараад яв л даа. Би өнгөрсөн хугацаанд нэг ч удаа Болдоо руу утасдаж, төвөг болж үзээгүй гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *