Жүжигчин О.Энхтуулын Том охин MRS.M ээжийгээ удахгүй эмээ болгоно.

Монголын тайз дэлгэцийн урлагийн салбарын Сайхан бүсгүйчүүдийн нэг О.Энхтуул яахын аргагүй мөн билээ.

Тэгвэл түүний том охиныг MRS M гэдгийг уншигчид андахгүй бизээ.Урлагт тэр дундаа үглэх урлагт өөрийн гэсэн хоолойгоороо олонд танигдсан бүсгүй билээ.

Түүний донжтой дуулах хэв маяг содон арга барил залуу үеийнхний анхаарлыг үргэлж татсаар ирсэн.Түүнннс гадна сонсогчдынхоо хамгийн их анхаарлыг татдаг нэг зүйл нь Mrs.Mын нүд.

Тэрээр СТА жүжигчин О.Энхтуулын охин. О.Энхтуул бол тайз, дэлгэцийн урлагийнхан дундаа миссийн эгнээнд зүй ёсоор жагсдаг. Тэгж бодохоор охиных нь нүд олноос нуух онцгой содон зүйлгүй гэж бодогдохоор. Гэвч тэр хэзээ ч нүдээ харуулдаггүй, нууцлаг нэгэн. Өөрийн нүдийг нууж, нууцлаг дүр төрхөөр ялгардаг түүний гэр бүлийн зураг нэгэнтээ ил болсон ч өнөөдрийн Mrs.M-н царайг бүхэлд нь харахыг хүссэн хүмүүс олон бий.

Нүдний шилний цаана чухам ямархан мэлмий хэнийг ажин, тольдож, тэр харцанд амьдралын ямар өнгө шингэн буйг, яагаад байнга нүдээ нуудгийг ялангуяа эрчүүд сониучирхах нь элбэг. Тэрээр шилээ зүүгээд тайзан дээр гарахад өөрөөсөө өөр болчихдог гэдэг юм билээ. Тэгэхээр рэппер Mrs.M анх л шилтэй гарч олонд танигдсан тэр өөр нэгэн чигээрээ үлдэх, урлагийн дүр төрхөө хадгалахын тулд нүдээ ил гаргадаггүй бололтой. Магадгүй шилгүй үедээ олны танил рэппэр биш, бас өөр нэгэн болдог биз ээ.

О.Энхтуул эмээ болох бэлтгэлээ базааж эхэлжээ.Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг сүүлийн үед өнгөлж яваа түүний охин MRS M дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог аж.Сүүлийн үед нам гүмхэн байсан тэрээр бие давхар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *