Шуурхай:Нарантуул захыг нүүлгэх ажил үүгээр эхэлжээ.

Нарантуул захыг улаанбаатар хотоос гаргах саналтай хүмүүс маш олон байгаа.Хүнсний зах биш учраас өдөр бүр хүмүүст орох шаардлага үүсэхгүй Наран туул болон 13-р хорооллын замын түгжрэл нь захаас болж байгаа гэж дийлэнх хүмүүс ярьж байна.

Нийслэлд байгаа бараг бүх зах үйл ажиллагаа явуулах эрхгүй, барилга нь стандартад нийцэхгүй, гэнэтийн ослын үед иргэдийг аврах ямар ч боломжгүй гэдэг нь энэ сард хийсэн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн шалгалтаар нэгэнт нотлогдов.Нарантуул”-ын гэр ахуйн зах гээд л үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гарах бололтой.Бөмбөгөр,Хүчитшонхор Хархорин гээд томоохон захууд нь торгуулийн 250 мянган төгрөг төлөөд, шалгалтад гайгүй тэнцсэн сурагтай.

Замын түгжрэл үүсгэж муу бүхний үүр уурхай, хуу ль бус най маа цэцэглэсэн, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй Нэгэнт үгүй болохгүй энэ захуудыг хотын төвөөс бушуухан нүүлгэх юмсан. Энэ сэдвийг яриад, хэлэлцээд, асуудал болгон хөндөж бичээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин саяхнаас сайхан мэдээ дуулдаж эхэллээ. Автомашин худалдаалдаг захуудыг хотоос нүүлгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан байна. Өгөөмөр Да хүрээ Вокзал Энхтайваны гүүр орчмын автомашины худалдаа, Шар хад хүртэл зам дагуу байрласан автомашин худалддаг бүхий л захуудыг нүүлгэх гэнэ. Тодруулахад, хуучин шинэ ялгаагүй автомашин худалдааг бидний нэрлэж заншсан Мал бордооны газар буюу хуучин 22-ын товчооноос зүүн тийш 1.7 километр зайд худалдааны төв барьж, нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Зах амардаг 2дахь өдөр эдгээр замууд хичнээн сайхан байдаг гээч хот болон дүүрэг нь үүнийг анхааралдаа авч ажил болговол БЗД ихэнх иргэд баярлах болно.гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.Үнэхээр л БЗД гэлтгүй хотын түгжрэлийн нэг том асуудал болсон энэ хэдэн томоохон захуудаа хотоос нүүлгэн шилжүүлвэл түүнийг дагаж хэсэг иргэд ажлын байраа дагаж нүүнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *