Жүжигчин Баатархүү:Миний хань солиход орлож чадахаар хүн олдохооргүй тийм хүн

Жүжигчин Б.Баатархүү “Эмоци” продакшнд харьяалагдан уран бүтээлээ хийсээр багагүй хугацааг үдэж байгаа билээ. Өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө олонд хурдан хугацаанд танигдаж өөрсдийн гэсэн үзэгчдийг бий болгоод авсан тус хамт олон тун ч амжилттай яваа.

Тэрээр урлаг соёлынхон болон томчуудын дунд нийтлэг ажиглагддаг эхнэрээ солих, дахин амьдрал зохиодог үзэгдэлд тун ч шүүмжлэлтэй ханддаг нэгэн ажээ. Түүнийг ч хүмүүс эхнэртээ үнэнч, сайн залуу хэмээн үнэлдэг гэнэ.Жүжигчин Баатархүү энэ тухай өөрийн үзэл бодлоо “Энэ миний хамгийн нэгдүгээрт эрхэмлэж явдаг зүйл. Тэгээд ч миний гэр бүлийн хүн бол солихоор хүн биш л дээ.

Солиход орлож чадахаар хүн олдохооргүй тийм хүн. Яагаад ч миний эхнэрийг өөр хүн орлож чадахгүй. Намайг тэр хүн шиг ойлгож чадах өөр эмэгтэй хүн байхгүй.Би тэр эмэгтэйг ойлгодог шиг өөр эмэгтэйг ойлгож чадахгүй. Тийм учраас надад эхнэрээ солих, сайжруулах тийм бодол ерөөсөө төрж байгаачгүй” хэмээн илэрхийлээд авчээ.

“Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү хайрынхаа түүхээ өгүүлсэн ярилцлагадаа “Тоглолтын бэлтгэл ажил гэсээр гэртээ байхаасаа байхгүй нь элбэг.
Энэ бүх өдөр хоногуудад ардаа санаа зовохгүй ажилдаа бүх анхаарал, хүчээ төвлөрүүлэхэд хамгийн их өмөг түшиг болдог хүн миний хань.

Би ханьтайгаа СУИС-ийн оюутан байхдаа танилцсан. Тэр үед эхнэр маань Багшийн дээд сургуулийн оюутан байлаа. Сургуулийнх нь урлагийн үзлэгт би тэдний ангийнхныг давтуулж бэлдсэн юм.Тэгээд анх хараад гар нь надад их таалагдаж билээ. Би түүнийгээ хараад нүдээ ч салгаж чадаагүй. Миний хань чинь дуу, зүйр цэцэн үгэнд гардаг шиг тийм гоё сүмбэн хуруутай хүн л дээ.

Тэгээд сэтгэл татагдаад бас түүнийгээ шууд хэлж чадахгүй бэлдэж байгаа үзүүлбэрийнхээ гол дүрд тоглуулж, илүү анхаарал тавих зэргээр сэтгэлээ илчилсэн.
Эхнэрийн минь анги ч урлагийн үзлэгтээ түрүүлсэн. Бид түүнээс хойш уулзаж, дотноссон. Би хоёр хүү, нэг охинтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *