Э.Цэндбаатар лайв хийж тайлбар хийлээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ДАШТ-д явах хүсэлтээ албан ёсоор МҮОХ-нд хүргүүлсэн билээ.Монголын боксын холбоо ерөнхийлөгчөө сонгосон орой гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүнд жинд тоглож байсан тамирчин гэх хоёр этгээдэд зод уул сан хэр эг гарсан. Үүний дараа Монголын боксын холбооны удирдах зөвлөл Э.Цэндбаатарыг Сог туу руу лах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр шигшээ багаас хас санаа олон нийтэд танилцуулсан. Гэхдээ тэрбээр уг шийдвэрийг хүндэтгэж байгаа ч дэлхийн аваргад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр “Би өнөөдөр МҮОХ-нд албан ёсоор ДАШТ-д оролцох хүсэлтээ өгч байна. Хамгийн эхэнд бодогдож байгаа зүйл гэвэл олимпод хожигдол хүлээсэн ОХУ-ын тамирчныг хожмоор байна. Энэ удаагийнх миний хамгийн сүүлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байж магадгүй. Тиймээс 60 кг-ийн үндсэн жиндээ заавал оролцох хүсэлтэй байна. Тэр рингэн дээр ялагч нь байхыг зорьж, хүсч байна. Олимпоор олон хүний сэтгэлийг гонсойлгосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх хүчээ дайчлахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Цаашид мэргэжлийн бокс руу эргэж буцахгүйгээр орох болно. Дэмжиж байгаа нийт ард түмэндээ баярлалаа. О.Тулга бид хоёр ард түмний өмнө тулалдаж, хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рүү явья” гэсэн юм.

Өчигдөр Сорилго тэмцээндээ оролцоогүй МУГТ Э.Цэндбаатар эмнэлэгт хүргэгджээ. Сорилго тэмцээний жинд цагтаа амжиж ирээгүй учир О.Тулга ДАШТ-ний 60 кг-нд оролцохоор болжээ.

Э.Цэндбаатар 7 кг-ийн илүү жинтэй байсан учраас тэмцээнээс өмнө жингээ огцом хасч өчигдөр биеийн байдал нь муудаж түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *