Миний хайртай хүнийг л ам,зур хайч үзээд тохи рохгүй гэлээ.Энэ тохиолдолд та яах вэ.

Би найз залуутайгаа учраад 5 жил болж байна. Бид хоёрыг арван жилийнхан, их сургуулийнхан, ажлынхан дамнаад бүгд мэддэг. Бүгд л гэрлэнэ гэж бодоцгоодог. Хоёр талын аав ээжүүд маань тусдаа байр авч өгөхөөр зэхээд эхэлчихсэн.

Гэтэл би саяхан ээжтэйгээ нэг нэртэй зур хайч дээр очлоо. /Нэрийг нууцлая/ Ах дүү хамаатан садан маань бүгд түүний чадварыг магтдаг байсан юм. Тэр нь ч үнэн бололтой үүдэн дээр нь өчнөөн хүн оочерлочихсон байсан.

Хүлээсний эцэст бид хоёрын ээлж бол, зур хайч дээрээ ороод эхэлж ноён нуруугаа харуулаад, дараа нь найз залуугийнхаа талаар асуулаа. Гэтэл тэр юу гэсэн гээч?

Чи түүнтэй гэрлэх юм бол танайх гэдэг айл өөд лөхгүй. Та хоёрын зам ний лэхгүй ээ. Чиний заяаны хань 3 жилийн дараа шардуу өндөр залуу гарч ирнэ. Тэрэнтэй заяагаа холбовол их ээлтэй. Наад залуугийн чинь ч гэсэн заяаны хань өөр Туулай жилтэй хүн байна. гэж хэлсэн.

Би бал магдаад толгой дүүрээд, сэтгэл хоос роод л явчихсан. Хамаг ирээдүйн амьдралаа хамтдаа байгаагаар төсөөлчихсөн хүн чинь яаж тийм үг сонсчихоод зүгээр байх вэ дээ. Ядаж байхад миний дал дын хүч инд сүс эгтэйг хэлэх үү. Ээж маань сонсчихоод “Миний охины амьдрал юм чинь өөрөө л мэд” гэсэн.
Одоохондоо би хайртдаа хэлээгүй байгаа. Тэр бид хоёр нилээд их муу далц даг нь үнэн л дээ. Хоёулаа жаахан зөрүүд, бас бардам зантай хэнд ч бууж өгөх, хэний ч дор орох дургүй, юм юманд амбицтай хүмүүс. Ганц хоёр хүн биднийг хоёулаа айлын бага хүүхдүүд то хир охгүй гэж хэлдэг л байсан. Гэхдээ бид хоёр тоодоггүй явсаар өдий хүрсэн. Бие биедээ ч үнэхээр их хайртай, 3 хоног л уулзахгүй байхад 3 жил уулзаагүй юм шиг санагддаг.

Найзууд минь харин янз янзын хариулт хэлэх юм. Зарим нь Иймэрхүү юманд итгээд хэрэггүй ээ, наадуул чинь худ лаа гэнэ. Харин зарим нь “Тоохгүй гэрлэчихсэн чинь дараа нь амаа барих хэрэг гарвал яах юм бэ. Нээрээ л энэ хүний хэлснээр танайх өөд лөхгүй бол яах юм? гэцгээх юм. Миний ч толгой эргэж гүйцлээ. Үнэндээ зур хайчийн үгийг тоохгүй байя гэхээр сэтгэл дотроо битүүхэн ай гаад байна. Тооё гэхээр түүнийгээ алд ахаас ай гаад байна.та нар минь ийм үед яах байсан бэ?

Таны хайртай хүнийг ла м, зур хайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?1. Тоохгүй. Хөндлөнгийн хүнээр амьдралаа шийдүүлэхийг хүсэхгүй.
2. Сална. Ийм үгс ихэвчлэн үнэн байдаг шүү дээ.
3. Ганцаараа шийдэхгүй түүнээсээ асууна. Хамтдаа шийднэ.
4. Өөр зурхайч дээр очиж дахин лавлана.
5. Надад өөр хувилбар байна. Сэтгэгдлээр үлдээе

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *