Жүжигчин Жерри Ододтой бүжиглэе шоуны Б.Алтанхөлөг нар ийм холбоотой болжээ.

Сайн байцгаана уу намайг Батчулууны Алтанхөлөг гэдэг.Дархан уул аймагт төрж өссөн.Арван жилээ Дарханы Монтуркийг төгссөн.Улаанбаатар хотод ирж ШУТИС-ын барилгын инженерийн чиглэлээр сурч ажиллаж байх хугацаандаа 2013онд анх moon dance хамтлагт нэгдэж орж байсан.

Одоо клубээ цуг нээх гэж байгаа найзтайгаа хамт Moon dance клубт зэрэгцээд орж байсан.Сүүлийн үед нилээн ачаалал ихтэй завгүй гүйж ажиллаж амьдарч байна. Ододтой бүжиглэе гээс хойш Ремакст маркетингийн менежирээр ажиллаж байгаа хажуугаар нь клубээ нээх гээд ажиллаж байна мөн k-dramaд тоглож байна.Ер нь бол цаг зав олдохгүй аягүй зав л өдрүүд өнгөрч байна.

Бүжгийн спорттой холбогдсон нь гэвэл цэцэрлэгээсээ л эхлэж байгаа.Тухайн үедээ бол ухаан ч ороогүй байсан юу ч бодож байсан юм бүү мэд цэцэрлэг чинь тухайн үедээ хүүхэд шалгаруулж авдаг байсан.тэр үед л гайгүй эвсэлтэй харагдаад намайг сонгоод авсан юм болов уу гэж боддог.Ээж маань бүжгийн спортод дуртай. Залуу даа Балетаар хичээллэдэг байсан. Тийм болохоор хүүгээ бүжгийн спортоор явуулахыг хүссэн байх.Зургаадугаар анги хүртэлээ бүжгээ орхисон байж байгаад эргээд хөл тавьсан.Дарханы Болор хамтлагт байсан. Их сургуульд ороод хичээлдээ л их анхаардаг байсан. Оюутнуудын дунд урлагын наадам болоод л дахин бүжиглэсэндээ.

Урлагын наадам бэлдүүлж байсан эрка багш маань шинэ хамтлаг үүсгэн байгуулагдах гэж байгаа гээд очиж бүртгүүлээрэй гээд хэлж байсан. тэгээд найзтайгаа хамт очиж бүртгүүлээд шалгуулаад орсон доо.

Ододтой бүжиглэе шоуны хувьд завгүй өдрүүд өнгөрсөн.Жерри бид хоёрын хувьд маш сайн ойлголцол чадсаны үндсэн дээрээс финалын шат хүртэл явж чадсан гэж боддог.Хамтын ажиллагаа чухал.Бид хоёрын талаарх дэлгэрэнгүй яриаг бичлэгнээс үзээрэй.

үзэгчид жерриг нөхрөөс нь илүү харамлаж харддаг байсан. Одоо бид гэр бүлийн найзууд болсон.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *